Туул голын усны түвшин 71 см-ээр даван үерлээд байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Зургаадугаар сарын 23-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зүүр ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,...
Үерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэ
НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК болон "АПУ" ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүллээ.
Энэ үеэр НОК-ын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хамгаалалт гарган, аюулгүй байдлыг хангуулж, нийслэлийн Онцгой байдлын газраас хяналт тавьж, Улаанбаатар хотын Захирагчийн...
Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг сорууллаа
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаарайлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлагатай байна.
Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 орчим усыг соруулан...
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.
Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20...
Үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах Шуурхай штабууд ажиллаж байна
Улсын хэмжээнд холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер, усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулан ажиллаж байна.
Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тогтоолоор зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Улбар шар түвшин”-д шилжүүлэх шийдвэр гарч, үерийн нөхцөл байдлын үед ажиллах Шуурхай...
Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй
Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган...
Улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалаад байна
ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар 318.6 мянган га талбайд тариалжээ. Үүнээс:
үр тариа 236.1 мянган га-д,техникийн ургамал 52.9 мянган га-д,таримал тэжээлийн ургамал 10.0 мянган га-д,төмс 8.3 мянган га-д,хүнсний ногоо 7.2 мянган га-д тус тус тариалаад байна.
Нийт тариалалт өмнө оны мөн үеэс 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна
Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд...
Санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгана
МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ.
Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн...
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
68%
10kmh
40%
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-8
°
Бям
-8
°
Ням
-3
°
- Advertisement -
