Үр тарианы 57.8 хувийг тариалаад байна
Улсын хэмжээнд хаврын тариалалт энэ сарын 3-наас эхэлж, одоогоор 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна.
Ингэснээр үр тарианы тариалалт 57.8, төмсний тариалалт 29.4, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Хаврын тариалалтад зориулан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан...
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ
Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах...
Парисын олимпын наадамд Монгол Улсын тамирчид өөрсдийн далбаан дор оролцоно
2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа.
Энэ оны 9 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн.
Тэгвэл ЗГ-аас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр...
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг эцсийн замд үдэв
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсантай салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдэх төрийн ёслол боллоо.
Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсөг өнөө өглөө Улсын III төв эмнэлгээс хөдөлж, Төрийн ордонд ирэх хүртэлх хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын...
Сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Дүүргүүдээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын тасалдалттай, бусад дүүрэг төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн дүнтэй байна. Сайжруулсан түлшний 600 борлуулалтын цэг ажиллаж, өдөрт дунджаар 3200-3800 тонн түлш борлуулж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, жолооч...
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгууллаа
ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр /2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа.
Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр...
Шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргав
Төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг батлав.
Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний...
1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.
Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж, зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.
1072ш хувьцаатай бол 256656 төгрөг1063ш хувьцаатай бол 254482 төгрөг772ш хувьцаатай бол...
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” гэж үнэлэв
"Мүүдиз" агентлаг хоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзлээ.
Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулав. Тус байгууллага дараах үндэслэлээр зээлжих зэрэглэлийг тогтоосон гэдгээ хэвлэлийн мэдээлэлдээ дурджээ. Тодруулбал,
-Монгол Улсын “B3”...
“Эрдэнэс Тавантолгой” ба эрдэмтдийн түншлэл
“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны 7-р сард 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон. Үүний 20 саяыг нь сүүлийн хоёрхон жилд олборлож чадсан байдаг. Тиймээс удахгүй олон улсын зах зээлд IPO гаргаж, иргэддээ 1072 хувьцааных нь ноогдол ашгийг тарааж эхэлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.
2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан өчигдөр эрдэмтэдтэй хамтарсан “Эрдэнэс Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
“Эрдэнэс...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
2kmh
40%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -






































