Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө төв, зүүн аймгуудын нутаг, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр...
Зайсангийн хуучин гүүрийг хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуй нэгжүүдийг тэргүүллээ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийн хоёрдугаарт дахин эрэмбэлэгдэж, өргөмжлөлийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Төрийн ордноо гардан авлаа.
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн...
УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын хөрөнгө оруулалтай ААН-д хууль бусаар газар эзэмшүүлсэн асуудлыг шалгахыг даалгав
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс олборолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэнтэй холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталжээ. Өөрөөр хэлбэл, “нүүрсний” сонсголын үр дүнд хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг УИХ-аас тогтоож өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй энэхүү тогтоолд 10 төрлийн арга хэмжээг...
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо
НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15,...
10,000 айлыг орон сууцжуулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжинэ
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дээрх дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулав.
Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулахюм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн...
Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд та бүхэн засаглах эрхээ эдлэх болно
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан билээ. Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1570 иргэнээс тухайн...
Засгийн газрын бүх тусгай сангийн мэдээлэл нээлттэй ил тод боллоо
Засгийн газраас зарласан таван "Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан болохыг ЦХХХЯ-наас өнөөдөр мэдээллээ.
Ингснээр shilen.gov.mn сайтын тусгай сан хэсгээс дараах мэдээллийг дэлгэрэнгүй харж болох аж. Үүнд:
Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг...
Сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна
Цаг уурын байгууллагын гаргасан ирэх аравдугаар сарын цаг агаарын урьдчилан төлөвөөр энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ялангуяа сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна.
Баруун аймгуудын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
70%
1kmh
0%
Лха
-19
°
Пүр
-13
°
Баа
-15
°
Бям
-12
°
Ням
-15
°
- Advertisement -







































