442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ
Ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91...
С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтарсан аж ахуйн нэгж байгуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэж байна. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд...
103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсын эрүүл мэнд, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд зориулж 101.5 сая ам.долларын зээл, 1.5 сая ам.далларын буцалтгүй тусламж олгох болжээ.
Уг зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.
Уг зээлийн 27 сая ам.доллароор “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Бичигт, Боршоо боомтыг шинэчлэх, Алтанбулаг, Сүхбаатар боомтын барилга...
Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд шилжүүлдэг болно
Монголбанк нь Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлээд байна. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрджээ.
Баталсан журмаас үзвэл хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт, төлбөрийн хүсэлтийг үндэслэн арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд сар бүрийн 20-ны дотор байршуулах юм.
Үүнээс гадна НӨАТ-ын буцаан...
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв
Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 21 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм.
Монголын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ "Хар өдөр"-ийг Монголын ард түмэн мартаагүй байна. Одоогоос 21 жилийн тэртээ хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн...
Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ
Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад сэрэмжлүүлж байна. Өнөө, маргаашдаа зарим газраар цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхаарууллаа.
2019 оны 10 дугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим...
21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
Нийслэлийн Засаг...
2019 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...
Гэмт хэрэгт холбогдсон дипломатуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэв.
Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээллийг ГХЯ-наас тус байнгын хороонд ирүүлжээ. Үүнд, гадаад улс орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл байгаа юм. Мөн төрийн албаны, улс төрийн намуудын...
Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг хүлээн авч, ноён Ярослав Кубера гэргийн хамтаар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буйг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
19%
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
Ням
-17
°
- Advertisement -







































