Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монгол улсыг төлөөлж НҮБ-ын чуулган дээр үг хэллээ
Өнгөрсөн баасан гарагт үргэлжилсэн НҮБ-ын ерөнхий ассамблэйн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлжээ.
Сайд хэлсэн үгэндээ 2030 онд Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулахыг амлаж, хоёр хөрштэйгээ хамтарч бүс нутгийн дэд бүтцийн төслүүдэд идэвхтэй оролцох, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулж, ядуурлыг бууруулахаа мөн амласан байна.
Монгол улс Солонгосын хойгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх, тус...
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэн эсэргүүцэв
Нийслэл дэх МАН-ын бүлгийн НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, тус намын бүлгээс НИТХ-ын даргад дахин өөр хүний нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдэлд хүрсэн байна.
Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм. НИТХ-ын...
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох гэнэ
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэсэн...
"60 тэрбумын" Ц.Сандуйг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
НИТХ маргааш буюу энэ сарын 22-нд хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэнэ.
УИХ-ын 2016 сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн, хөрөнгө босгох тухай бичлэг олон нийтэд цацагдсан. Энэхүү хэрэгт Ц.Сандуй оролцсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй уг хэрэгт өөрийгөө буруугүй гэдгээ батлах зорилгоор өнгөрсөн сарын 31-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан...
Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том...
Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй гэв
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тарсан.
Түүнийг 60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн хэмээн бичиж байгаа юм.
Гэвч эдгээр мэдээлэл нь огт үндэслэлгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Эл асуудалтай холбогдуулж "Эрдэнэт" үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсны хариу өгөхөөр болжээ.
Канад Улсын Элчин сайд ИЖБ барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Дэвид Спрул уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад бол уул уурхайн орон гэдгийг...
Д.Хаянхярваа: Засгийн газрын гишүүдийг томилохдоо дадлага туршлагатай, чадварлаг хүмүүсийг сонгоно
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр болон цаашид Засгийн газар байгуулахад бүлгийн гишүүдийн санал бодлыг сонсов.
УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид нэгдсэн байр суурьт хүрч чадлаа. Эв эеэ олж, өмнөх асуудлуудад маргах биш урагшаа харж ажиллая гэдэгтэй санал нэгдлээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох талаар олон...
Ерөнхийлөгч ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйтаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө...
Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.
БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-3.9
°
C
-3.9
°
-3.9
°
80%
0kmh
0%
Бям
-0
°
Ням
-7
°
Дав
-4
°
Мяг
-1
°
Лха
0
°
- Advertisement -