“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин - Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд...
Татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан...
Мэг Мунн: Монголын парламент хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн анхны парламент гэдгийг байнга дурдах болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.11.24) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын гишүүн асан, хатагтай Маргарет (Мэг) Мунн, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн бүх парламентуудаас анхдагч болж, Жендерийн...
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо
Монгол Улсын иргэн Р.Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх,...
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын дарга Г.Занданшатарт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүллээ.
УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын...
Г.Занданшатар: Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх баялаг бүтээгчдээ дэмжих татварын суурь шинэчлэл хийнэ
Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тулгарч буй...
Засгийн газрын хуралдаанаар "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулгыг хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал...
Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо,Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын...
Г.Занданшатар: Элчин сайд М.П.Сингх манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.21) Бүгд Найрамдах Энэтгэх Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг бүрмөсөн нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад ажиллах таван жилийн хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам...
Элчин сайд Кобаяши Хироюкийг “Алтан гадас” одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
56%
0kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-16
°
Мяг
-17
°
- Advertisement -









































