Засгийн газрын хуралдаанаар "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулгыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх түлхүүр үг, "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулга, Өвлийн амралтын үеэр авах арга хэмжээ зэрэг асуудал хэлэлцэж буй.