-24.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.11.13) Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд манай улсын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээгээд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын Ротари клуб байгуулагдсанаас хойш 30...

“E-Mongolia 4.0” системийг хиймэл оюун ухаан ашиглан хүртээмжтэй байдлаар хөгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.   Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia,...

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа. Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор;Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн...

2024 оны улсын нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг байна

Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. 2024 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өсөж, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэх, мөн инфляци 8.5 болж буурах, ДНБ 74 их наяд төгрөг болох, нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг байна хэмээн 2024 оны төсөвт тооцоолж суулгажээ.

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт боллоо

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа хөрөнгө оруулалт болон бусад хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар хөндөж ярилцлаа. Мөн Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар...

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат...

Төсвийн төслүүдийн хоёр дахь, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.11.08) болж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Др. Штефани Ханкег хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.11.08) шинээр томилогдсон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке-г хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүрэгт ажлаа хүлээн авсан хатагтай Штефани Ханке-тай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс дахь Фридрих-Эбертийн санг тэргүүлэн ажиллах болсонд баяр хүргэв. Тэрбээр, Монгол Улсын ардчилсан шилжилт, ардчилсан институцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгийг бид өндрөөр үнэлдэг болохыг...

Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа. Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах...

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
2kmh
0%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-16 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ