Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
2024 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өсөж, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэх, мөн инфляци 8.5 болж буурах, ДНБ 74 их наяд төгрөг болох, нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг байна хэмээн 2024 оны төсөвт тооцоолж суулгажээ.
Түүнчлэн 2024 оны улсын төсөв нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн 6 бодлоготой уялдсан:
- Экспортыг нэмэгдүүлэх;
- Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх;
- Хөдөөгийн сэргэлтийг дэмжих;
- Иргэдийн бодит орлогыг хамгаалах;
- Эдийн засгаа тэлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байна.