-27.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Улс төр

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.10.23) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн...

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-өргөдөл...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч М.Димовскаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.23) НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч М.Димовскаг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар туршлагатай Суурин төлөөлөгч томилогдсонд баяртай байгаагаа хэлж, хатагтай М.Димовскад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, өнгөрсөн зургадугаар сард “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжин ажилласанд талархал илэрхийлж, энэхүү чуулга уулзалтаар жендэрийн эрх...

МАН: Замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Улаанбаатар  хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй танилцаад, агуулгын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд тусгасан татварын өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлыг судалж, нухацтай авч үзэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурав.  Хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь танай компани Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж...

Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралд оролцож, Киргиз Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.  Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол...

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд: “Монгол Улсын Эдийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа,Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа...

ЕБС-ийн сурагчид ирэх сарын 6-наас долоо хоног амарна

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-нд эхэлнэ. БШУ-ы сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. ЕБС-ийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэн 11 дүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна. Сурагчид...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
11%
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-17 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ