ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2023.10.17) хуралдаан 15 цаг 17 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас энэ сарын 13-ны...
Г.Занданшатар: Академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоог бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.10.17) “Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтэд оролцож үг хэллээ. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ЮНЕСКО-той хамтран төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд, олон улсын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, олон улсын чиг хандлага, шинэ эрин зууны сорилт бэрхшээл болон ололт амжилтуудыг хоёр өдрийн турш хэлэлцэх юм. УИХ-ын дарга Г.Занданшатар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав.
Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор...
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яам, агентлагт бүтцийн шинэчлэл хийх, орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл зэргийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа...
Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ
Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.
МАН: Намрын чуулганаар хүний эрх, хүүхэд, гэр бүлгийг хамгаалах чиглэлд эрх зүйн шинэчлэл хийнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.16/-ийн хуралдаанаар Намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэх асуудлуудын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой ажлын хэсгүүдийг байгуулах болон 2024 оны Монгол Улсын төсвийг дагалдан орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Мөн МСНЭ-ээс УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хүрээнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээллийг сонсож, хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Э.Бат-Амгалан, ажлын албаны...
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.16) “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулья” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.
Мөн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
10%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -










































