Шадар сайд Ө.Энхтүвшин Тува Улсын тэргүүнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзлаа.
Хоёр улс, тэр дундаа хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, зам, тээвэр, худалдаа, эдийн засгийн салбар гээд өргөн хүрээнд ажиллах сонирхолтой байгаагаа ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Ш.В.Кара-Оол илэрхийлэв.
Увс аймагт мод боловсруулах, Кызыл хотод мах боловсруулах үйлдвэр байгуулах, Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статустай болгох, хоёр улсын хооронд...
Д.Эрдэнэбат:С.Баяр,Ч.Сайханбилэг хоёрыг шоронд хийчихээд, үнийн өсөлт дээр нь та нар таанц эргэж байгаа шүү
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн өсөлт болоод хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төрийн албаны нийгмийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин Монгол Улсад хамгийн бага байгаа. Цалинг нь нэмэгдүүлэх тухай ярихаар л Ч.Хүрэлбаатар сайд хорлон...
“Монголоо сонсъё” үндэсний аян нээлтээ хийлээ
“Монголоо сонсъё” үндэсний аян өчигдөр нээлтээ хийлээ. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллана. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын...
Ц.Шаравдорж:О.Баасанхүү Шүүх хуралдааны танхимд салаавч гарган танхайрсан
Дээд шүүх өчигдөр хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар хоорондоо муудалцаж, багагүй асуудал үүсгэсэн байна . Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх нэгэн залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан аж. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа билээ.Тэгвэл асуудлаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
МАХН-ын...
Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал,...
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
ГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих...
Богд хааны ордон музейн бусдад олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэх болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны...
27 байгууллагын төлөөлөл Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.12) Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явууллаа.
Хэлэлцүүлэгт хууль сахиулагч байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих...
Эрх баригчид баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байна
-Төсөв хоёр дахин өсч байгаа бол 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа тэр хэрээр өсөх ёстой-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.05.14/ ээлжит хурлаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд болон "Эрдэнэт үйлдвэр"-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан асуудлаар байгуулагдсан ажлыг хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонсов. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал...
Шадар сайд Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв. Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
65%
0kmh
9%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-16
°
- Advertisement -









































