Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хүлээлгэн өгөв
“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын багийн санал, дүгнэлтийг хүлээлгэн өгөв.
Уг ажлын багийг өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын баг өнгөрсөн хугацаанд Оюутолгойн орд газарт хэд хэдэн удаа ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилт Монгол Улсын...
Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн...
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь...
Нөхөн сонгууль явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэнтийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөнө
МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд оролцогчид Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав.
Ийнхүү МАН дээрх тойрогт өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр 12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтлоо.
УИХ-ын ноднин намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын...
Өмгөөллийн тухай болон Захиргааны ерөнхий хуультай холбоотой Ерөнхийлөгчийн санал
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Өмгөөллийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээв.
ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН САНАЛ:
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.
Монгол Улс хүний эрх,...
Б.Пүрэвдорж: "Жаст"-ын Ш.Батхүү болон буруутай этгээдүүдээр Стандарт банктай холбоотой 143 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой
УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэр ХХК Стандарт банкны өр төлбөрийг шийдвэрлэсэн асуудал, С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороонд хүргүүлэх санал тухай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүн Нямбаатарын мэдээллийг зөвлөлийн гишүүд сонслоо. Бусад асуудлын хүрээнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах...
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулганы төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцож, үг хэллээ
БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Ши Жиньпин,
Хүндэт төлөөлөгчдийн Тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо.
“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж буй...
Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өчигдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын...
“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -







































