Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо
Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.
Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон...
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого(2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд),...
УИХ дахь АН-ын бүлэг тарлаа
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрөөс албан ёсоор тарсан талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэв.
УИХ-ын тухай хуулиар ээлжит сонгуулиар 8 болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй байдаг. АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бодлого, үзэл баримтлалын эсрэг ажилласан хэмээн үзэж өнгөрсөн оны 12 дугаар сард хөөсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарч буйгаа мэдэгдсэн юм. Тиймээс АН-ын бүлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс дуусгавар...
АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,...
У.Хүрэлсүх: Нүүрс тээвэрлэгч 14000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” компанийн удирдлагад үүрэг болгов.
Мөн:
Тавантолгойн...
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилох саналаа УИХ-ын даргад хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.
ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан...
Г.Занданшатар: Шударга бус тогтолцоог Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага тулгарч байна
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна.
Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.
Хэлэлцэх асуудлуудыг 3 бүлэгт хувааж товч танилцуулъя.
Нэгдүгээрт. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал,...
Ерөнхий сайд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан захирал ноён Мартин Райзэр, Дэлхийн Банкнаас Монгол улсад суух Суурин төлөөлөгч ноён Андрэй Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч ноён Рупат Алимарданов, Дэлхийн банкны эдийн засагч Жан Паскал нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүд, олон улсын банк санхүүгийн...
2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Энэ удаагийн...
ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Дамдинцэрэнг томиллоо.
ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан аж.
Д.Дамдинцэрэн эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй юм. Тэрээр өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байв.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -







































