Ж.Мөнхбат: Л.Болд гишүүн хувийн "Богд" банкны харилцах дансанд 30 тэрбум хууль бусаар байршуулсан гэрээ нь энэ байна
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр хэвлэлийн мэдээлэлд заавал тайлбар хийхгүй бол болохгүй болоод мэдээлэл хийж байна. Өнөөдөр 11 цагт Л.Болд гишүүн намайг Богд банктай холбоотойгоор гүтгэсэн гэв.
УИХ-ын нэр бүхий гишүүн, тухайлбал Э.Амарзаяа гишүүн Л.Болд гишүүний хувь хувьцаа эзэмшдэг, хувийн гэж хэлж болох Богд банкнаар Хөгжлийн банкны гэгдэх 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансандаа байршуулж байна гэж бараг сар орчмын өмнө...
Антарктид дэх Монголын баазад мандсан төрийн далбааг Ерөнхийлөгчид гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав.
Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад мандсан төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч...
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.
Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган...
Д.Эрдэнэбат: Өнөөдрийн төр ямар ч шийдэлгүй, ажил хийх хүн байхгүй болсон
https://www.youtube.com/watch?v=Rj2EQMJQslo
Д.Дорлигжавыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв
Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Энэ сарын 8-нд АТГ-аас Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, албан өрөөнд нэгжлэг явуулж, улмаар тэднийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр шүүхээс гарсан. Харин тэдний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргаад байсныг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих захирамжийг хэвээр...
С.Чинзориг:Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд ажиллаж буй 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 2019 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсныг С.Чинзориг сайд дурдаад, “2018 оны есдүгээр сард төрийн 17.2...
Б.Бямбасайхан: АН хувийн өмчид халдахыг болиулах чиг барьж байна
Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.
-АН үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хамаагүй амлах биш, баруун төвийн хандлагаа дагахаар болсон нь олзуурхмаар үйл явдал. Үнэнийг хэлэхэд голлох хоёр нам баруун, зүүнээрээ ялгарахаа болиод удаж байна. Ийм шалтгаанаар эдийн засагт халтай, буруу шийдвэрүүд олон гарсан шүү...?
- Хаашаа, яаж явахаа тодорхой болгоно гэдэг маш том алхам. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам...
АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдыг гишүүнээсээ татгалзахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ тухайгаа “Би хуулийн маш тодорхой заалтад үндэслэн УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг УИХ-ын дарга руу явуулахгүй гэж байна. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээв.
Тэгвэл Ардчилсан намаас түүнийг УИХ-ын гишүүнээсээ...
Хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсон шийдвэр гаргалаа.
Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүл мэндийн...
Ч.Улаан тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга гардуулах үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,
-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдсон. Сангийн сайдаар гурван удаа ажилласан. Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм.Нийгэмд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -










































