-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны “Оны онцлох хүүхдүүдэд” шагнал гардууллаа

2018 оны үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхдүүдэд” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардууллаа. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилготой энэхүү арга хэмжээг 27 дахь жилдээ зохион...

Тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсч жолооч нарын эрүүл мэнд аюулгүй байдалд ноцтой хүндрэл учраад байсан юм. Үүнд анхаарлаа хандуулж, жолооч нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээврийн 161 аж ахуйн нэгж, компанийн эздээс хүсч, ЭМ, ЗТХ-ийн сайд нарт нийт жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг,...

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв. 2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар: Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам; Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн...

Д.Оросоо: МАН тарах хуульзүйн үндэслэл бүрдсэн

-УИХ давхар дээлтэй Засгийн газар байгуулсныхаа горыг амсч байна- Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт болон улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуульч Д.Оросоотой ярилцлаа. -Манай улсад агаарын бохирдол, орон нутагт өвөлжилт хүндэрч байна гээд шийдэх ёстой олон асуудал шийдлээ хүлээж байна. Гэтэл өнөөдөр УИХ чуулганаа хийж чадахгүй байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ? -Давхар дээлтэй Засгийн газар парламентаасаа ямар их хүчтэй вэ, улс төрийн эрх мэдлийн...

Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал,...

УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөхийг шаардлаа

УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагыг Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд өнөөдөр гардууллаа. Энэ талаар Т.Аюурсайхан гишүүн, “УИХ-ын дарга бол чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг товлосон хугацаанд тогтмол явуулах үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн гурван долоо хоног УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдсангүй. Хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээж байгаа. Тиймээс УИХ-ын дарга ч мөн...

Ерөнхийлөгчийн ивээл дор “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

Ерөнхийлөгчийн ивээл дор “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр...

Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. Мөн Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг...

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар боллоо

2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч УИХ-ын зарим гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүлээв. УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-аар тулгамдсан, цаг хугацаатай асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт...

Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно

Мэргэшлийн III зэрэг нь хоёр, II нь гурав, I зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. Онцгой байдлын Ерөнхий газраас томилогдох шалгалтын комисс албан хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар журамд тусгасан байна. Аюулт үзэгдэл, ослоос аврах, хор уршгийг арилгах нь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
8kmh
75%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-21 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ