Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
Мэргэшлийн III зэрэг нь хоёр, II нь гурав, I зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.
Онцгой байдлын Ерөнхий газраас томилогдох шалгалтын комисс албан хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар журамд тусгасан байна.
Аюулт үзэгдэл, ослоос аврах, хор уршгийг арилгах нь...
БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг 66.7 хувийн саналаар дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "Засгийн газрын огцруулж байгаа гэсэн үндэслэлд та юу гэж үзэж байгаа талаар Ц.Цогзолмаа сайдаас тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Шударга ёс, ардчиллын үнэт зарчим гэдэг маань бүх иргэнд жигд үйлчлэхийг хэлнэ. Би ёсзүйн хариуцлагаа хүлээнэ гэж би хэлсэн. Гэтэл нэгийг нь огцруулж, нөгөөг нь чөлөөлж байна....
Ерөнхийлөгч Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.
АЛБАН БИЧИГТ:
Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл...
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо.
Ардчилсан намын бүлэг шаардлагадаа "Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.
Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд...
Ерөнхий сайд Япон Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй...
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцлаа.
Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын...
УИХ-ын гишүүд суулт зарлав
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан болсон. Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж буй юм.
Г.Занданашатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах,...
УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжснээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.12.06) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын...
УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах хүсэлтээ өглөө
УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн шийдвэрээсээ зөрсөн нь намаасаа сахилгын шийтгэл хүлээхэд хүргэсэн.
АН-аас түүнийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өглөө.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
60%
3kmh
0%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-20
°
Лха
-16
°
- Advertisement -





































