“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгдлээ.
Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна. Уран хатгамалын үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 8 хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.