Шар усны үерийн улмаас авто зам эвдэрчээ

Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозам их хэмжээгээр эвдэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байна. Иймээс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохын анхаарууллаа.

Жолооч нарыг үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй явахыг зөвлөж байна.