Иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэлээ

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн. 120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлээд байна.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн бүлэг нь арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм.