Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Нийт 25 асуудал өнөөдрийн хуралдааны товд орж ирсэн байна.