Ромын Пап лам Францис Монгол Улсад 5 хоногийн хугацаатай айлчлал хийнэ

Тэрээр Монгол Улсад анх удаа айлчлал хийх ба наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ны хооронд 5 хоногийн хугацаатай байх юм.

Пап Францис уг айлчлалын тухай Ватиканы мөргөл залбирлын гол төв болох Гэгээн Петрийн талбайд энэ сарын 27-ны өдөр айлдвараа айлдах үедээ онцолсон ба “Мөргөлчдийг уг айлчлалынх нь төлөө хамтдаа залбирахыг хүсчээ. Мөн Монголын уужуу өгөөмөр ард түмэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.