Монгол Улс түүхэндээ анх удаа 60 сая тонн нүүрс экспортоллоо

Монгол Улс түүхэндээ анх удаа 60 сая тонн нүүрс экспортоллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Улмаар он дуусахаас 40 хоногийн өмнө нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрсэн байна.

Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан үзүүлэлт юм. Монгол Улс 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолж байсан нь түүхэн дээд үзүүлэлт байсан бол энэ жил анх удаа 60 сая тоннд хүрч түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.