“Нарантуул” худалдааны төв 10 хоног, “Дүнжингарав”, “Хүчит Шонхор” зах тав хоног амарна

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах болон амрах томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг танилцуулж байна. Нийслэлд нийт 89 зах, худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг аж.

Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Нарантуул” худалдааны төв энэ сарын 10-20, “Барс-2”, “Дүнжингарав”, “Бөмбөгөр”, “Хүчит Шонхор” зэрэг зах энэ сарын 10-14-ний өдрүүдэд амарна. Харин “Барс-1” захын хувьд энэ сарын 10-12, “Сандэй Плаза” худалдааны төв энэ сарын 10-13 хүртэл амарна.

Тэгвэл зүүн бүсийн худалдааны төв болох “Амгалан" зах 10-19-нд амарч, 20-ноос ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх юм. Үүнээс гадна “Имарт”, “Миний дэлгүүр”, “Номин”-гийн салбар дэлгүүрүүд энэ сарын 10-нд буюу шинийн нэгэнд амарна. Улмаар шинийн 2-ноос 11:00-20:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Харин “Оргил”, “Сансар” болон “Carrefour” сүлжээ дэлгүүр баярын өдрүүдэд хэвийн ажиллах юм байна. Мөн “Ханбүргэдэй”, “Тэнгэр”, “Шангрила” худалдааны төв амралтгүй ажиллана.