Өнөөдөр НМХГ-ын БОГУУХХ-ээс Алтан Оршихуй групп, Алтан Оршихуй ресайклинг ХХК-тай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулах “ХОГ бол БАЯЛАГ” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Бүтээлийн уралдаанд 35 сургууль, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Өнөр бүл хүүхдийн төвийн сурагчдын 270 гаруй бүтээлээр 400 сурагчид оролцсон байна.
1-р байр:
Монгени цогцолбор сургууль 5д анги Билгүүтэй /Галт тэрэг/
2-р байр:
Монгени цогцолбор сургууль 8в анги Сүхбат / Гэрлийн бүрхүүл/
48-р сургууль 9г анги Наранжаргал /Мод/
3-р байр:
СХД 9-р сургууль 8а анги Батмөрөн /Усан онгоц/
45-р сургууль 8а анги Амартүвшин /Бөглөө/
13-р сургууль 7в анги Монголбаяр /Минеон хотхон/
Энэхүү хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаан нь өсвөр үеийнхэнд хог хаягдлын талаарх эерэг ойлголт төлөвшүүлэх, бүтээлч сэтгэхүйг дэмжих, бие даан болон багаар ажиллах чадварыг нь урамшуулах, хоггүй-хот, хороо, гудамж, байр, орц байх, мөн шинээр батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа.