УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлаа өгөхийн өмнөхөн Богд уулын аманд авто зогсоолыг ашиглалтад оруулаад сайдын суудлаасаа буусан. Тэрбээр тухайн үед "Богд уул руу долоо хоногтоо 10 мянган хүн зорчиж байна гэсэн судалгаа гарсан.
Алхаж байгаа хүмүүс "Нийтийн эзэмшлийн зам талбай, авто машины зогсоолтой болгож өгөөч гэж..." нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэг л асуудал тавьдаг. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаад “Энигма” компанийн Богд ууланд эзэмшиж байгаа 42 га газраас 3 га газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гарсан. Тэнд нь 500 авто машины зогсоол хийж, иргэдийн ая тухтай алхах боломжийг олгоно" хэмээн төсөөллөө бичиж байсан.
Улмаар ажил хэрэг болгож 300 авто машины зогсоолыг ашиглалтад оруулсан. Гэтэл эрхэм сайдын хэлээд байгаа шиг ууланд алхаж байгаа иргэд зогсоолыг ашиглахаас илүү залуус дрифт хийж, тоглодог талбай болсон гэнэ. Хэнд ч хэрэггүй талбай бус ядаж залуус дрифт хийж тоглох цэлгэр талбай барьсан нь яамай даа гэж хошигнох хүн цөөнгүй байна.
ymar sonin medee ve