-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

Шадар сайд наадмын бэлтгэл ажилтай танилцана

Монгол уламжлалт үндэсний их баяр наадам ирэх сард болно. Үүнтэй холбогдуулан баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцахаар болжээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засварын ажилтай танилцах аж. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сур, шагайн харвааны гадна, дотно тохижилт, 500 автомашины зогсоолын тохижилтын...

Г.Шийлэгдамбыг ирэх даваа гарагт шүүнэ

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурлын тов гарчээ.Тодруулбал шүүх хуралдаан ирэх даваа гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно гэж албаныхан мэдээллээ. Тэрээр албан ажлын өрөөндөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний албан өрөөний сэйфнээс 500 сая төгрөг илэрч Авлигатай тэмцэх газар баривчлан шалгаж дуулиан тарьж байсан.

Бурхан багшийн их дүйчин өдөр

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв...

Улаанбаатар хотын ШӨНИЙН ГУДАМЖ нээлтээ хийлээ

Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Өнгөрсөн шөнийн 00:00 цагт "Шөнийн гудамж"-ны гэрлийг асаалаа.

"Оюутан цагдаа" нар ажилдаа оров

ЦЕГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран "Жуулчдад ээлтэй аян-2017" арга хэмжээний нээлтийг хийлээ. Энэ сараас эхлэн наймдугаар сарыг дуустал эл аяныг үргэлжлэх юм. Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн 125 оюутнаас шалгарсан 30 оюутан эхний ээлжинд "Оюутан цагдаа"-гаар ажиллахаар болжээ. Тэд өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хөдөлмөрийн гэрээ хийсэн байна. Ингэснээр гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг...

“АСПАК-2017“ Манлайлагч 3500 залуу Монголд ирлээ

Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна. Чуулганы хүрээ нь Ази-Номхон далайн 22 орны төлөөлөгчдийг хамрах ч өнөөдрийн байдлаар 51 орны 3500 орчим залуу манлайлагчид хүрэлцэн ирээд байна. Энэ сарын 8-11 хүртэл нийт дөрвөн өдөр үргэлжлэх чуулганы хүрээнд 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан...

Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгоно

Төвлөрсөн зах худалдааны төвүүдийг цахим төлбөрийн системд холбуулахын тулд Татварын ерөнхий газар Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд захууд дахь худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт хэвлэгчтэй болох аж. Ингэснээр өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль зах, худалдааны төвүүдэд үйлчилдэг болох ба иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг авдаг болох юм.

Сурагчдын зуны амралт эхэллээ

БСШУС-ын сайд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан билээ. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм. Тэгвэл хуваарийн дагуу I, II ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас эхэлсэн бол III-V ангийнхан зургадугаар сарын 1-ээс харин дунд болон ахлах ангийн сурагчид...

Нийслэлийн анхны “ШӨНИЙН ГУДАМЖ“ өнөөдөр нээгдэнэ

Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ