-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд...

Чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил долоо дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх зургаан удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын...

Э.Содномпилжээ “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо

Монголын паралимпийн хорооны шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн пүрэв гарагт "Хөвсгөл нуур" ресторанд болж шилдгүүдээ тодруулав. Тус хорооны баг тамирчид улиран одож буй 2017 оныг тив, дэлхийн тэмцээнээс медалийн арвин ургац хураасан амжилтаар үдэж байна. Энэ жилийн Монголын паралимпийн хорооны оны шилдэг тамирчин шалгаруулахад, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ амжилтаараа тэргүүлж Оны шилдэг тамирчин болов. Тэрбээр энэ...

“Бөртэ Чоно 2017” наадмын шилжин явах цомын эзнээр Д.Сумъяа тодорлоо

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа. Өнгөрсөн жил "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ. 15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл,...

Д. Сумъяа “World masters” тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өнөөдөр өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн шилдэг жүдочдын ”Мастерс” тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн анхын жүдоч болов. Мөн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс Г.Хэрлэн 66 кг-ын жиндээ алтан...

“World masters” тэмцээнд манай 14 жүдоч хүч сорино

ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнөөдөр Монголын цагаар 16.00 цагт эхлэх Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээнд манай 14 тамирчин хүч сорино. Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм. 60 кг-д Д.Амартүвшин Бразилын П.Пелим, Г.Болдбаатар Казахстаны К.Гусмантай эхний оноолт таарчээ. Г.Хэрлэн Израйлын Фликер Талтай барилдах бол Д.Алтансүх Молдавын В.Дэнистэй оноолт...

“Бөртэ чоно-2017”-д нэр дэвшсэн шилдгүүд тодорлоо

Монголын спортын ертөнц дэх эрэгтэй, эмэгтэй тамирчдаас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "Оны шилдгийн шилдэг тамирчин"-г тодруулах "Бөртэ чоно-2017" хүндэтгэлийн ёслолыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Монголын спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах нууц санал асуулга онлайнаар явах бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны 00:00 цагаас 12 дугаар сарын 18-ны 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Улиран одож буй 2017...

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Япон улсад зохион байгуулж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн 2017 оны АТАШТ-ий хийн гар бууны 10 метрийн дасгалд 38 тамирчин цэц мэргээ сорин өрсөлдөхөд О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн. Харин шигшээ тэмцээнд Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль хүртсэн бол...

Ардчилсан хувьсгалын ойн баярын барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүллээ. Ардчилсан хувьсгалын түүхт ойн баярт зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.

О.Ууганбаатар, Э.Зоригтбаатар нар “Амжилтын хүрэл од” шагнал хүртлээ

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны “Амжилтын хүрэл од” шагналыг жүдоч О.Ууганбаатар, пауэрлифтингийн ОУХМ Э.Зоригтбаатар нар хүртлээ. Тив, дэлхий болон улсдаа нэр алдраа мандуулж, бодитой амжилт гаргасан, тухайн амжилт нь олон нийтэд өндөр үнэлэгдсэн, залуусыг уриалан дуудагч, үлгэр дууриал болсон залуус, хамт олныг МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-оор шагнадаг билээ. Токиогийн их дуулга тэмцээний Монголын жүдо бөхийн анхны эрэгтэй алтан медальт, 2013-2017 оны Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
2kmh
40%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ