-22.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм. Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат,...

Паралимпын наадам Токиод хөшгөө нээлээ

“Токио-2020” зуны паралимпын XVI наадмын нээлтийн ёслол өчигдөр Улаанбаатарын цагаар 19 цагт Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилсон бөгөөд ийнхүү хүсэн хүлээсэн их наадам Япон улсын нийслэд хөшгөө нээлээ. Дэлхийн 160 гаруй улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин энэ наадмаар...

С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар...

Жүдо бөхийн дөрөв дэх Дэлхийн аварга төрлөө

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадав. Аваргын алтан медалийн  төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-д А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга,...

Э.Содномпилжээ “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо

Монголын паралимпийн хорооны шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн пүрэв гарагт "Хөвсгөл нуур" ресторанд болж шилдгүүдээ тодруулав. Тус хорооны баг тамирчид улиран одож буй 2017 оныг тив, дэлхийн тэмцээнээс медалийн арвин ургац хураасан амжилтаар үдэж байна. Энэ жилийн Монголын паралимпийн хорооны оны шилдэг тамирчин шалгаруулахад, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ амжилтаараа тэргүүлж Оны шилдэг тамирчин болов. Тэрбээр энэ...

Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахална. 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын тэмцээн, наадамд оролцуулах, бэлтгэл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж эхлээд байна.

Хакүхо М.Даваажаргал:Ойрын зорилго бол дээд зиндаанд 1000-аас дээш даваа авах

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал  Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж, хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа тэрбээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрбээр  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардан, буусан даруйдаа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийж, ярилцлага өглөө. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд...

Хүндийн өргөлтөөр Г.Анужин Тайландад алтан медаль хүртлээ

Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээний 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Анужин алтан медаль хүртжээ. Энэ тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагаар ахлуулсан манай хоёр тамирчин оролцлоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд Тайландын тэнгэрт анх удаа хүндийн өргөлтийн төрлөөр ийнхүү Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандууллаа. Г.Анужин 63 кг-д огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй...

Г.Дөлгөөн-Аюуш моно жүжгийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно

Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадмыг зохион байгуулж буй. Тус олон улсын наадмыг угтаж Монголын моно жүжгийн хөгжлийн төв өөрийн улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.Энэ жил тус уралдаан энэ сарын 22-23-нд болсон юм. Уралдаанд Гавьяат жүжигчин С.Дамдин Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Ганцууд” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн...

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
77%
1kmh
40%
Мяг
-11 °
Лха
-6 °
Пүр
-7 °
Баа
-21 °
Бям
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ