Дэлхийн чансаанд эрэгтэй сагсчид тавд жагсав
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа тус төрөлд шинэчилсэн чансааг гаргасан байна.
Азийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 3.740.393 оноогоор 5 дугаар байрт бичигджээ. Чансааны эхний 12 байрт орсон АНУ, Монголоос бусад нь бүгд Европын багууд ажээ.
Харин Сингапурт...
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, зохих дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан “Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал”-ын талаарх зааврын дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, уг дүрмийн...
Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
“Парис 2024" Паралимпын наадмын тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв.
Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож, анхны эмэгтэй аварга болсон Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Усанд...
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн...
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар...
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30...
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно
“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.
Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3-ын баг тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ.
Энэ бол тэдний тивийн аваргаас хүртсэн анхны хос медаль юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурав дахь, харин эмэгтэйчүүдийн анхных гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа...
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн бөгөөд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг энэ сарын 23-ны өдөр хүртэл олгоно. Түүнчлэн “Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
Спортын төв ордон (1 давхарт) - /1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км/Соёлын төв өргөө (захиргааны хаалга,...
ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС АЛТАН МЕДАЛЬТАН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Түүнийг БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд "Ялалт" маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-23
°
Ням
-15
°
Дав
-12
°
- Advertisement -





































