Дэлхийн чансаанд эрэгтэй сагсчид тавд жагсав

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа тус төрөлд шинэчилсэн чансааг гаргасан байна.

Азийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 3.740.393 оноогоор 5 дугаар байрт бичигджээ. Чансааны эхний 12 байрт орсон АНУ, Монголоос бусад нь бүгд Европын багууд ажээ.

Харин Сингапурт шөвгийн наймд хожигдсон эмэгтэй шигшээ маань 668.033 оноогоор 11 дүгээр бичигдсэн байна.