-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Спорт

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн...

Оюутан, залуучуудын дунд спортын 5 төрөлтийн тэмцээн явагдаж байна

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 20-оос аравдугаар сарын 23-ны хооронд Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт зэрэг таван төрлөөр, нийслэлийн иргэдийн дунд явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж байна. Оюутан, залуусын спортын таван төрөлт тэмцээний урьдчилсан тоглолтуудыг энэ сарын...

Ахмадын спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ

Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм.

Б.Гантогтох Зүүн Азийн шилдэг тамирчин болов

Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн 2019 оны нээлттэй аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ. Энэхүү Зүүн Азийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 15-19-нд Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд болсон бөгөөд О.Алтанпүрэв дасгалжууагчтай Монголын тамирчид, багаараа IY...

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй...

“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны 07-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг....

Ерөнхийлөгч олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн авч уулзав

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо. Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга...

Э.Содномпилжээ ДАШТ-ий Классик төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Рио 2016” паралимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан болов. Тэрбээр энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д 247 кг өргөж дэд аварга болсон бол АНУ-ын тамирчид алт, хүрэл медалийн эзэд болжээ. Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна. Монголын баг тамирчдаас Дэлхийн залуучуудын...

Ц.Анударь “Токио 2020” олимпийн анхны эрхийг авчээ

Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо. Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа юм. Тэрбээр 22 настай бөгөөд олон улсын тэмцээний өсвөрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
64%
0kmh
0%
Лха
14 °
Пүр
21 °
Баа
17 °
Бям
13 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ