Дэлхийн шилдэг бодибилдингчид Улаанбаатарт өрсөлдөнө
Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах IX тэмцээн 10 дугаар сарын 3-9-нд Улаанбаатар хотод болно.
Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ-д Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүүн 134 орны шилдэг тамирчид өрсөлдөх юм. Хамгийн дээд ангиллын энэ тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно. Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын бодибилдинг, фитнессийн холбоо албан ёсоор хариуцан гурван өдөрт зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.
Тодруулбал, залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны...
Ц.Түмэнбаяр Азийн шатрын аварга боллоо
Киргизийн Бишкек хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн ба Монголын таван тамирчин оролцсон юм.
Тэмцээний 'Сонсголын бэрхшээлтэй' иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөн 'Тулгуур эрхтний бэрхшээлтэй' эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн спортын мастер М.Хишигбаяр хүрэл мeдаль...
ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.
Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Азийн АШТ-ий...
МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаанд Улсын харцага М.Бадарч түрүүлэв
Монгол Улсад телевизийн салбар үүсё хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Хагас зуун жилийн түүхэн ойтой золгож буй тус телевизийнхэн ойгоо тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү хүчит бөхийн барилдаан юм. Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч...
М.Анхцэцэг “Ашгабат 2017” наадмаас алтан медаль хүртлээ
Азийн танхимын болон тулааны спортын “Ашгабат-2017” наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргын алтан медалийн эзэн болжээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д өргөлтийн нийлбэр дүнгээр 235 кг өргөж түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
М.Анхцэцэгт шагналыг Азийн олимпийн зөвлөлийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч...
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуулна
Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 байгууллагын тамирчид оролцох юм байна.
Их наадмын хүрээнд мөсний...
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-нд П.Орхон тэргүүтэй есөн бөх хүч үзнэ
2017 оны чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордов.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ...
Жүдочид эх орондоо ирлээ
Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид бахархам амжилт үзүүлж, өнөөдөр 10.00 цагт эх орондоо газардлаа. Тэднийг жүдо бөхийн дэмжигчид, гэр бүлийн гишүүд, харьяа байгууллагын удирдлагууд алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүгээ барин угтсан юм. Энэ жилийн Дэлхийн аваргад Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг...
Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 автомашин гардууллаа
Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тэргүүлсэн ОУХМ П.Орхон, түүнийг багш Ц.Цогтбаяр нарын амжилтыг чөлөөт бөхийн спортыг дэмжигч залуус болон “Аваргууд” академиас мялаалаа. Дэлхийн аварга, түүний баг хамт олныг баярлуулсан үйл явдал Спортын төв ордны өмнө боллоо. “Аваргууд” академи, “Бат Сол” ХХК-иас Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 маркийн автомашин бэлэглэж, “Аваргууд академи ОХС” компаниас түүний багш, “Алдар” спорт хорооны...
ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.
Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм.
Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
19%
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
Ням
-17
°
- Advertisement -










































