АТГ: Нүүрс олборлолт, экспорт, боомтын тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон 35 хэргийг мөрдөн шалгаж байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, УЕПГ-ын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэргийг мөрдөн шалгаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар,...
Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбар шинэчлэгдэж, хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байна. Тухайлбал,
Тээврийн хэрэгслийн татвар төлөхТээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөхХот хоорондын авто зам ашигласны хураамж төлөхНийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авахНийслэлийн гудамж,...
Улаанбаатарт ойрын өдрүүдэд цаг агаар тогтвортой байна
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 25-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Тэдний мэдээлснээр өнөөдөр Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж. Салхины...
Музейнүүд өнөөдрөөс үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ
Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид долоо хоногийн хугацаанд улс даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү өдрүүд нь Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл,...
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүнтэй уулзав
Эрүүл мэндийн сайд С.Энхболд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн Райн Уошбөрн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон АНУ-ын Олон улсын хөгжлийн гентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн, Манила дахь оффисын Номхон далайн улс орнууд болон Монгол Улс дахь хөтөлбөрүүдийг хариуцсан Зохицуулагч хатагтай Режина Бөрнс-Маккензи, Манила дахь оффисын Эрүүл мэндийн салбарыг хариуцсан газрын захирал Мишель Ланг-Алли, Манила дахь оффисын Эрүүл мэндийн хэлтсийн зөвлөх Жозеф Лачика, Монгол Улс дахь...
“Хүрээлэн буй орчны инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ
Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 5-р бага хурал 2022 оны 6-р сарын 3-нд болно.
Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл,...
Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.
Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатанд бүтээн байгуулсан Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаатай Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд танилцаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Такахиро Ясуи, Монгол Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Нур Ахмед, Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Итали Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Сержио...
Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байна
УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн...
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -







































