Вакцин хийлгэсэн нийт ажилтнаас эсрэг биетийн тогтоц үзэх шинжилгээг авч байна
Компанийн Шуурхай удирдлагаар хангах штабаас Ковид-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Вероселл /хятад/ вакцин хийлгэсэн нийт ажилтнуудыг эсрэг биетийн тогтоц үзэх оношлуурын шинжилгээнд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Хуваарийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төв оффисын ажилтнуудыг тус шинжилгээнд хамруулж байна.
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.
Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж...
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдэлээв.
Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
Энэ сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Ээ сарын 27-нд баруун...
Нутгийн хойд хэсгээр маргааш цасан шуурга, өмнөд хэсгээр шороон шуургатай
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардаж авлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг...
Туркийн ард түмэнд 35 гэр, 15 майхан хандивлалаа
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан туркчүүдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдлээ.
Тодруулбал, нийслэлийн зүгээс байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар 35 гэр, 15 асар майхныг хандивлаж буйн эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас...
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо
Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам...
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.
Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг...
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг...
Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
19%
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
Ням
-17
°
- Advertisement -





































