Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө
НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян, Түвшинширээт суманд ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдал, дэмжлэгийн талаар санал солилцсон юм.
Дээрх сумдад зудад өртөж малгүй болсон, малын тоо толгой багассан айл, өрхүүдийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийт 260...
2022 оныг “Хотын иргэний жил” болгоно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа...
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа...
"Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аянд нэгдээрэй
Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын...
“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авчээ. Мөн...
Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Азийн сан, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудын дунд “HR-2022” чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд НИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон, тус...
Чунчин хотын авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа
Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагуудБНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судаллаа.
Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулсан байна. Тухайлбал, автомашинд дугаар...
Нийтийн тээврийн үйлчилгээнд 737 автобус нийлүүлнэ
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг 2022-2024 онд 80 хувьд нь хүргэж, 1215 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөөд байгаа.
Үүнээс энэ онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, ирэх онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр паркаа бүрэн шинэчлэх юм. Өнгөрсөн онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобус оруулж иржээ.
ЗТХЯ, НЗДТГ хамтран цахим гэрчилгээ нэвтрүүлснээр 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн...
Япон хүүхэлдэйн үзэсгэлэнгээс
Япон сан болон Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.
Тус үзэсгэлэн тавдугаар сарын 9-нийг хүртэл олны хүртээл болно.
Хөрсний усны нэвчилтгүй байрнуудын лаг, шаврыг цэвэрлэж дуусгана
Сэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Иймээс үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 500 гаруй цэргээс гадна дүүрэг, орон нутгийн өмчит байгууллагын ажилтнууд өглөө 07:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -






































