Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэв
“Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацын төлөөлөгчид гуравдугаар сарын 6-9-нд Улаанбаатар хотод ажиллалаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн захирал Кивон тэргүүтэй албаныхан уулзаж, төслийн төлөвлөгөөний талаар санал солилцов.
Аяллын талаар цогц мэдээлэл өгөх “Улаанбаатар травэл экспо-2023” боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгууллаа. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол,...
Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гуравдахь өдрөө үргэлжилж байна.
Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн...
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй.
Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд барилга, дэд бүтэц, барилгын гадна орчны аюулгүй байдлын чиглэлээр хээрийн судалгаа хийсэн. Судалгаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй, барилгын түр хашааны...
Гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэх асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллана
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшгийн эрсдэлийг бууруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехиун Ли тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Монголд төдийгүй дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн...
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт...
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д ажиллалаа.
2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг.
2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд...
Гурван байршилд нүхэн гарц барих газрыг чөлөөлж байна
Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор, төмөр замтай огтлолцуулахгүйгээр дөрвөн байршилд нүхэн гарц хийхээр төлөвлөөд байна.
Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд 21 нэгж талбар өртсөнөөс одоогоор 18-ыг нь чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарт аж ахуйн нэгж, иргэнтэй зөвшилцөж байна. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэлийг дуусгаж, инженерийн шугам сүлжээг хийж байгаа. Ирэх оны хавраас авто замын барилгыг угсрахыг НЗДТГ мэдээлжээ.
“Хермес” төвийн...
Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа
Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарүерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн...
Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
65%
0kmh
8%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-18
°
Лха
-20
°
Пүр
-16
°
- Advertisement -





































