Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг сайжруулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад...
Хөвсгөл нуурт живсэн зургаан нэгж техник хэрэгслийг татан гаргаж, 34,7 тн бохирдлыг аюулгүй болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар орон дээр нь ажиллаж, татан гаргах...
Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барина
Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Эдгээр ажлын нэг болгож Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо.
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэллээ. Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм.
Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад...
Ойрын өдрүүдэд гурван байршилд зам хаана
Нийслэл хотод өрнөж буй зам засвар, ус дамжуулах болон дулааны шугам солих ажилтай холбогдуулан өнгөрсөн сараас хэсэгчлэн зам хааж эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.
Тодруулбал, ДЦС-3, 4 компани руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хаана. Тиймээс...
Тансаг зэрэглэлийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 6.6 сая төгрөг байна
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн тайланд энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая, тансаг зэрэглэлийнх нь 6.6 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн талбайн 82.5 хувийг газар, 14.8 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны , 1 хувийг зориулалтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд...
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх Япон улсын туршлагыг судаллаа
Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” II шатны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад энэ сарын 17-27-ны өдрүүдэд сургалтад хамрагдан, туршлага судаллаа.
Барилга хот байгуулалтын яам,...
Сургууль орчмын үзэгдэх орчин муу, харанхуй байршлуудад лед гэрлэн гарц хийнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль...
Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд...
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллалаа.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
68%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -







































