УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулав.
Тэрээр "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн...
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.
Эрүүл мэндийн сайд осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Урьд шөнө болсон ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм.
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн...
Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Үүнд:
Иргэдээс удаа дараа ирүүлж буй өргөдөл, гомдлыг барагдуулах;Барилга, байгууламж, шугам сүлжээний төлөвлөлтийг хууль, дүрэм журам,...
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ.
“Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, “Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж,...
Арваннэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлсэн байна.
Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа.
Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан.
Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах...
Лхагва гарагт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу” салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
3kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-20
°
Лха
-16
°
- Advertisement -





































