Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд...
Баян-Өлгий аймгийн бүх баг зөөврийн компьютертой боллоо
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэстэй хамтран аймгийн 13 сумын болон 96 багийн Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагууд буюу багийн Засаг дарга нар голлох үүрэгтэй ажилладаг. Иймээс багийн Засаг дарга нарын ажлын ур чадварыг дээшлүүлэх, хөдөөгийн иргэд малчдад төрийн үйлчилгээг шаардлагын өндөр түвшинд хүргэх арга барилыг...
Х.Нямбаатар: Өвлөөс өмнө 51 мянган айлыг хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэх сорилт бидний өмнө тулгарч байна
НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар “20 минутын хот төслийн танилцуулга, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай, Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ.
“Гэрэгэ” бонд 800 сая ам.долларын санхүүжилт босголоо
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоногт олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон талаар гадны хэвлэлүүд түрүүлж мэдээлсэн юм. Бондын эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас бага хүүтэй босгож чаджээ.
Өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бонд 10.8 хувийн хүүтэй байсан юм. Шинээр гаргаж буй бонд нь“Гэрэгэ” хэмээх нэрээр гарсан бөгөөд Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/...
СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах саналыг хэлэлцлээ
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор СӨХ-дын төлөөлөл...
Монгол, Вьетнамын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Мөн хоёр улс аялал жуулчлалын сурталчилгааг харилцан идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар тохиролцов.
Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон...
Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан...
H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг
УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй томуугийн А хүрээний вирусын талаар ярилцлаа. Тэрбээр H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг. Тиймээс вирусын халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилдөг хэмээн онцлов.
-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь...
Нэг өрх-нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” болж байна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Форумд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, НИТХ-ын Тэргүүлэгч Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Карьер хөгжлийн төвийн захирал Д.Ерөө болон бусад төрийн...
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-10
°
Лха
-17
°
Пүр
-19
°
Баа
-15
°
Бям
-18
°
- Advertisement -





































