-18.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 30, 2025

Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо. Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг...

“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн яг одоо Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болж байна. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бүтээлч,...

4192 энгийн зуухыг стандартын шаардлага хангасан зуухаар солиулах байснаас 1437-г сольсон 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга Л.Эрдэнэчулуун Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилээс анх удаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид агаар, хөрсний бохирдолтой тэмцэх ажилд гар бие оролцож эхэлсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бүсүүдэд хяналт тавьсан явдал үр дүнгээ өгч байгааг...

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд 2018 оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа. С.Амарсайхан хэлэхдээ энэ сарын 24-нд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар нийслэлийн төсвийн төслийн асуудлыг хэлэлцэх болно. https://www.youtube.com/watch?v=qfS955ibW7U

“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөн амжилттай боллоо

ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр...

ЗЦА-ны даргаар хурандаа Д.Амарсайханыг томилжээ

ЦЕГ-ын ээлжит томилгоо үргэлжилж байна. Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилов. Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байв. Энэ томилгоогоор өмнөх дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав

Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм. Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон нийслэлийн удирдлагуудын агаар, орчны...

Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр...

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр...

Төв цэвэрлэхийг лагийн цэвэрлэхэд  10 тэрбумыг зарцуулна

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн цэвэрлэх үнэргүйжүүлэх ажлын хүрээнд 2020 он хүртэл 35 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2018 онд арван тэрбум төгрөгийг тусгаад байна. Харин Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 294 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гараад байгаа аж. Одоогоор энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олох тухай яриа хэлэлцээр үргэлжилж байгааг Сангийн сайд дуулгаж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
0kmh
0%
Лха
-15 °
Пүр
-12 °
Баа
-12 °
Бям
-15 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ