Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн яг одоо Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болж байна.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн энэ сарын 17-23-ны хооронд гарах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.