П.Сэргэлэн: Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа тал бүрээрээ өргөжин тэлж байна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн урилгаар өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн Орлогч сайд Е.Н. Громыко тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон тус яамны төлөөлөл ОХУ-ын Хөдөө аж ахуйн Орлогч сайд Е.Н. Громыко тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Олон арван жилийн найрсаг, найрамдалт ОХУ-тай цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлж,...
Хамгийн том “Хүннү” дээлийг олон нийтийн хүртээл болгов
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо.
Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд...
“Нарантуул”, “Хархорин” зах өнөөдөр ажиллана
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танилцуулж байна.
“НАРАНТУУЛ”: олон улсын худалдааны төв: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: Долдугаар сарын 8, 9-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 17-ныг дуустал...
Хязаалан насанд Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд тоосоо өргөлөө
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морины уралдаанаар эхэлж, хурдан хүлгүүдийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа.
Ж.Уясахын энэхүү хурдан буян өнгөрсөн жилийн наадмаар шүдлэн насандаа Улсын баяр наадмын түрүү магнайд хурдалсан бол өнөө жил ийнхүү дахин төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн олноо баясгав. Түүний аав...
Төрийн дээд одон медаль гардуулав
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, ТАЗ-ийн нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг, нийслэлийн Газрын албаны нягтлан бодогч...
Швейцарь улстай ХХАА-н салбарын боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладагт, Швейцарийн Холбооны Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй Монгол ногоо, Ногоон алт, мал аж...
“Соёлын наадам” 11 дэх жилдээ Хүй долоон худагт болно
СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой тус наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компанийн зөвлөх, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүний сайн дурын үндсэн дээр...
Газар тариалангийн техник, тоног төхөөрөжмийн шинэчлэл 60 орчим хувьтай байна
Монгол Улсын засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй хийсэн уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахаар болсон. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын эхний гэрээ /2017.07.03/ зурагдсан. Харин дараагийн шатны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын...
Онцгой байдлын алба хошууч генералтай боллоо
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн...
“Наадам” шоу болно
Үндэсний баяр наадмаар буюу энэ сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс Монголд анх удаа өвөрмөц “Наадам” шоуг зохион байгуулна..
Жуулчид, наадамчин олонд үндэсний язгуур урлаг , өв соёлынхоо гайхамшгийг сурталчлах зорилготой тус шоунд эх орноо олон улсад сурталчилж буй Монголын язгуур урлагийн сор болсон уран бүтээлчид оролцох юм. Мөн орчин үеийн урлагийн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
Шоу хоёр хэсэгтэй бөгөөд тоглолтод “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
70%
1kmh
0%
Лха
-19
°
Пүр
-13
°
Баа
-15
°
Бям
-12
°
Ням
-15
°
- Advertisement -










































