Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, ТАЗ-ийн нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг, нийслэлийн Газрын албаны нягтлан бодогч Ц.Алтанцэцэг, ШУТИС-ийн Барилгын сургуулийн барилгын инженер П.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Баасанбямба, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн чих хамар хоолойн эмч Д.Чулуунбаатар зэрэг 19 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын газрын дарга Д.Батбаатар, ЧД-ийн иргэн өндөр настан Ч.Нина, нийслэлийн МХГ-ын байцагч А.Дугаржав, ТВ5 телевизийн зураглаач Ш.Жаргалсайхан, Эцэг эх асран хамгаалагчдын холбоо ТББ-ын тэргүүн Ш.Нарантуяа зэрэг 50 хүнийг Алтан гадас одонгоор, ЧД-ийн 3-р хорооны өндөр настан Б.Цог-Эрдэнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Г.Амарсанаа, АПУ трейдинг ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Г.Ариунаа, ТВ5 телевизийн сэтгүүлч А.Болдсайхан, МОНЦАМЭ агентлагийн редактор Я.Индра, Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдарь зэрэг 28 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.