“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад албаны төлөөлөл “Найрамдал” зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдлийг гаргалаа.
НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын...
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 67 жилдээ зохиог байгуулагдлаа
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 онд төрийн зүгээс 06-р сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Энэ...
“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.
Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн...
В.Оюут: Бизнесийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах үүрэгтэй
ГХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссорын газартай хамтран “Туушин” зочид буудалд “Бизнес ба хүний эрх” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын талаар ГХЯ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан хэлтсийн дарга В.Оюутаас тодруулбал, “Бидний гол зорилго НҮБ-аас 2011 онд батлан гаргасан бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах удирдах зарчмыг хэрэгжүүлэх, Монгол Улсад энэ талын үндэсний төлөвлөгөөг албан ёсоор гаргах...
Нийслэлийн хүүхдээ сонсох өдөр маргааш тохионо
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн Женев хотноо болж, жил...
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ.
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн...
Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд...
“ОЮУТАН ЦАГДАА-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-тэй компаниар шалгарлаа
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ.
"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент" шагналыг гардсан юм. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын...
“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ“ зөвлөгөөн боллоо
Нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.
Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
0kmh
1%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -










































