Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ.
Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд...
Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана
Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд эхний 20 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн...
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиолоо
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр...
Баян-Өлгий аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдулан дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.
Энэ талаар өнөөдөр аймгийн Засаг даргын "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг цуцлах тухай" 324 тоот захирамж гарсан байна.
Тус захирамжид "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдээгүй, цаашид хорио цээрийн дэглэм тогтоох шаардлагагүй гэсэн...
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг зургаадугаар сарын 1-нээс 08:00-17:00 болно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын...
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд...
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна.
Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг...
“Ирээдүй эзэд” мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян 3 дахь жилдээ зохион байгууллагдаж байна.
Энэ жилийн хувьд 04-р сарын 15-ны өдрөөс 05-р сарын 15-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдад нарийн мэргэжил болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байгууллагуудын мэдээллийг хүргэх, хөдөлмөрийн...
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ“ зөвлөгөөн боллоо
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран ъХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧъ зөвлөгөөнийг өнөөдөр /2019.05.07/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог...
ТОП 10 татвар төлөгч байгууллагыг зарлав
Татварын ерөнхий газраас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулсан байна. Эдгээр ААН-үүд нийт 4,7 их наяд төгрөгийн татварын орлогоос 2 их наяд төгрөг буюу 41,6 хувийг бүрдүүлжээ. Эдгээр 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулдаг байна.
Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум төгрөг
Эрдэнэс таван толгой-392.0 тэрбум төгрөг
Оюу толгой-320,2 тэрбум төгрөг
Монголын алт-143.2 тэрбум төгрөг
АПУ-121 тэрбум төгрөг
Тавантолгой 110,6 тэрбум төгрөг
Энержиресурс 108,6...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -









































