Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдулан дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.
Энэ талаар өнөөдөр аймгийн Засаг даргын "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг цуцлах тухай" 324 тоот захирамж гарсан байна.
Тус захирамжид "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдээгүй, цаашид хорио цээрийн дэглэм тогтоох шаардлагагүй гэсэн аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн саналын дагуу өндөржүүлсэн бэлэн байдал болон хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20.00 цагаас цуцалсугай" хэмээжээ.
Мөн хорио цээрийн дэглэм сахиулах хяналтын цэгүүдийг буулгахыг эрх бүхий байгууллагуудад даалгасан байна.