Эрдэнэс тавантолгойн уурхайн ажилтан амиа алджээ
Уул уурхайн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах асуудал яригддаг ч тэр бүр ажил хэрэг болж чадахгүй л байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайд ажилладаг иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайд ажиллаж байсан иргэн 49 настай А гэх хүн нүүрс тээврийн том машинд дайруулж амиа алдсан байна. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Гэрэлт гудамжны нээлт өнөөдөр болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.
Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder,...
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж байна
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.
"Буриад Улс, Монголын Хөрөнгө оруулалтын боломжууд" сэдэвт уг уулзалтад Монголоос МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн хүрэлцэн иржээ. ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн бизнесмэнүүд хоёр өдрийн туршид хамтран ажиллах чиглэл, арга замуудаа хэлэлцэх юм. Өнөөдөр...
11 хос хуримаа хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын...
НИТХ-ын дарга С.Амарсайханы ах дүүсийн компани Туулын бургасыг хядав...
НИТХ-ын төлөөлөгч болон дарга нь нийслэлийн иргэдийн сайн сайхны төлөө хамаг бие сэтгэл зүрхээ зориулан ажиллах ёстой. Гэвч өнөөдөр нийслэлийнхээ төлөө ажиллах ёстой НИТХ-ын дарга нь Туул голын эрэг дагуу хашаалж байгаад, бургас тайрсан байгаа юм.
Уг нь Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж,...
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ бямба гаригт болно
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн иргэдээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж...
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Монголын БХЯ, Орос, Белорусь, Казахстан улсын ЭСЯ-д хүндэтгэлийн цэцэг өргөхөд улс улсын төрийн дуулал эгшиглэв. Мөн эх орны дайнд оролцон ялалт авчралцсан дайчдын үр хүүхдүүд эцэг эхийнхээ хөргийг барин, гал улаан сарнайгаар хөшөөг чимж, мэхийн ёсоллоо.
Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам сүлжээний насос худгийн угсралтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний 05:00 цагийн хооронд хийж, замын хөдөлгөөнийг нээлээ.
Зуны цагт орсон борооны ус тунаж тогтдог байдлыг арилгах зорилгоор хийсэн тус ажлын гүйцэтгэгчээр Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллав. Худаг угсралтын ажлын хүрээнд 380-н гномоор 2700м3 тунасан усыг соруулж...
"Альфард" машинтай залуус 29 дүгээр сургуулийн хүүхдүүдэд сайн үйлсээ түгээв
"Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-аас Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширын хийдтэй танилцуулах сайн үйлсийн аяныг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.
29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны багш Б.Эрдэнэбаяр ярихдаа, “Манай сургууль “Мөрөөдлийн аялал” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2015 онд анхны аяллыг зохион байгуулсан. Нэг жил өнжсөн. Харин энэ удаа бид “Монголын...
“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 32 чиглэлд өөрчлөлт оруулна
Нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулах юм байна.
Мөн үеэр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орох юм байна.
Хотын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
6%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-20
°
Бям
-22
°
Ням
-15
°
- Advertisement -










































