10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов.
Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх...
Зургаан орны тамирчин оролцох "Говь-225км" марафон маргааш эхэлнэ
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос /МХХМГ/ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйх, аялал жуулчдыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор "Говь-225км" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Марафонд Монгол,Солонгос, Хонконг, Америк, Финланд, Малайз улсын 50 гаруй тамирчид зургаан өдрийн турш УБ-Дундговь-Өмнөговь-Ёлын ам-Хонгорын элс-Баян заг-Онгийн хийд-Элсэн тасархай-УБ маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулах юм.
Монгол Улсаа төлөөлж МХХМГХ-ны шигшээ багийн...
Сумдын мал эмнэлэг үржлийн тасагт фургон, мотоцикл гардуулан өглөө
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн Сайншанд хотноо 2017 оны 06-р сарын 21,22-ны өдөр ажиллаа. Энэ удаа аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, ”Ноолуур”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм.
Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн Хөдөө аж ахуйн...
Арьс ширний урамшуулал олгож эхэллээ
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ.
Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум...
Замын байгууламжийн засвар, арчлалт хийж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Мөн авто замын хальтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээний ажлыг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглээд байна.
Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт,...
12,3 Мянган тонн махыг иргэдийн хэрэгцээнд хямд борлуулжээ
“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны 4 дүгээр сард зах зээл дэх үнээс үхрийн махны үнийг...
Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилго үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулж нийслэлийн хүүхэд бүрийг эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, бүтээлч...
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов.
Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улмаар барилга хуучирч муудсанаар 2012 онд...
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
0kmh
0%
Баа
-17
°
Бям
-12
°
Ням
-13
°
Дав
-16
°
Мяг
-17
°
- Advertisement -