-17.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Нийгэм

Инфляци өмнөх сараас 0.2 хувиар өсчээ

2017 оны 10-р сарын 11-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.8 хувь, үхрийн ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар...

Зарим нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ. 2017 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс...

Улсаас 8.3 сая доллар зээлсэн оюутнууд сураг алдарчээ

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ. Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан...

Архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39...

Газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар...

Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр  Сүхбаатарын талбайд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг болно. Өдөрлөгт ЗТХЯ, АТҮТ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.Энэ үеэр улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх юм. Мөн...

Нийтийн тээврийн хэрэгсэл дуу хоолойгоор буудлаа зарладаг боллоо

Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах 1100 автобус, троллейбусанд дуу хоолойгоор зогсоол зарлагч автомат төхөөрөмж суурилуулах ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдөр Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулах ажлын явцтай танилцсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилж, өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Иргэдээс...

Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна. Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад...

Цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм. Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг,...

Дэлхийн хүрэл медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

Турк Улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдөр болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилт гаргасан Онцгой байдлын албаны баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
60%
3kmh
0%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-20 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ